Нүүр Цаг үе УБТЗ-ын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх талаар санал солилцжээ
Цаг үе

УБТЗ-ын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх талаар санал солилцжээ

G.Press 2 сарын өмнө 156 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Х.Хэрлэнг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар нийгэмлэгийн Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг цаашид өсгөх талаар санал бодлоо солилцсон байна. УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн сүүлийн жилүүдэд  нийгэмлэгийн тээврийн хэмжээ өсөж, улс орны эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэн хэлээд УБТЗ-д хийгдэж байгаа техникийн шинэчлэлт, хөгжлийн бодлого, тулгамдаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, бүс нутгийн худалдаа, логистикийн урсгал нэмэгдэхийн хэрээр төмөр замын тээврийн салбарын ач холбогдол улам нэмэгдэж байгааг онцолж, салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв. УБТЗ ХНН-ийн зүгээс тавьсан саналуудыг эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлж, тооцоо судалгаа нэн яаралтай хийж танилцуулахыг даалгав. Уулзалтад талуудын холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.