МУЗН-ээс "УБТЗ" ХНН-тэй хамтран “Ажлын байран дахь анхны тусламж”-ийн сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтыг МУЗН-ийн Хүүхэд залуучуудын төвд энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд зохион байгуулав.

Сургалтад алба, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБ хариуцсан болон сургалтын инженерүүд, гамшгаас хамгаалах бүлэг болон улаан загалмайн анхны тусламжийн нөхөрлөлийн гишүүд зэрэг нийт 40 ажилтан хамрагдав.

Сургалтад оролцогчид ажлын байран дээрээ анхны тусламжийн сургалтыг зохион байгуулах сертификаттай төгсөж байгаа бөгөөд сургалтыг дадлага, онол хослуулан вакум орчинд БНХАУ-ын ӨМӨЗО-ны болон МУЗН-ийн сургагч багш нар хамтран зохион байгуулсан юм.

УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга А.Батболд МУЗН-ийн Ерөнхий Нарийн бичгийн дарга н.Болормаа нар сургалтын үйл ажиллагаатай танилцаж, оролцогчдод амжилт хүслээ.