ШИЛДЭГ ДАРГА

 

Зүүнхараа өртөөний дарга Цэдэнгийн Алтанхуяг нь УБТЗ-д 33 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай, шилдэг удирдагч юм. Ц.Алтанхуяг нь 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-д төлөөлөгчөөр ажилласан. Мандал сумын Сум хөгжүүлэх сангийн тэргүүн, хяналтын хороон даргаар дөрвөн жил ажиллахдаа 1.8 тэрбум төгрөгийн өр зээлийг барагдуулж, 130 өрхөд 800-аад сая төгрөгийн зээл олгож, иргэдийн амжиргааг дээшлүүлэх зэргээр төрд төмөр замчдаа төлөөлөн орон нутагтай нягт хамтран ажиллаж ирсэн байна.

 

ШИЛДЭГ ИНЖЕНЕР

 

Замын VI ангийн ерөнхий инженер Алтансүхийн Туулсайхан нь Замын VI ангийн 2013 оны хөдөлмөрийн аварга, 2014 онд “Төмөр замын сүлжээ, суурь бүтэц” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд “АРС бэхэлгээтэй төмөр бетон дэрийг Р50 зам төмөрт тавих боломж” илтгэлээр тэргүүн байр эзэлж, 2014 онд Салхит өртөөнд ажилладаг М62УМ-005 сэлгээний илчит тэрэгний хос дугуйн дэлэнд цав гарсан шалтгааныг судалгааны ажлын үр дүнгээр тогтоосон зэрэг олон арван амжилтыг гарган ажиллаж буй шилдэг инженер юм. Тэрбээр, ШУТИС-ийн аспирантурт элсэн “УБТЗ ХНН ийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах боломжит арга хэмжээ” сэдвээр 2024 онд “МЕНЕЖМЕНТИЙН ДОКТОР”-ын зэрэг хамгаалжээ.

 

МЭРГЭЖИЛТЭН

 

Техникийн бодлого, стандартчиллын албаны Эдийн засгийн хэлтсийн дарга Алексеева Николаевна Елена төв коридор дахь УБТЗ ХНН-ийн суурь бүтцийн хэсгийг хөгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээг боловсруулж, 2018 оны 12 дугаар сард УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаар батлуулсан юм. Е.Н.Алексеева нь УБТЗ ХНН-ийн 2030 он хүртэлх техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг тодотгол, “УБТЗ” ХНН-ийн хөгжлийн цогц стратеги боловсруулах зэрэг урт хугацааны баримт бичгийг боловсруулах, төслүүдийн техникийн даалгаврыг бэлтгэх ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Монгол Улсад төмөр замын шинэ шугам барих ажлын хүрээнд олон төслийн эдийн засгийн үр ашгийн тооцоог мэргэжлийн өндөр түвшинд тооцоолсон гэх мэт.

 

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАГЧ

 

Тээвэр зохион байгуулалтын албаны Захиран хуваарилах хэлтсийн галт тэрэгний диспетчер Цийрэгзэнгийн Амаржаргал нь 2024 онд ачилт буулгалтын ажиллагаа ихтэй, галт тэрэгний нягтаршил их ДНЦ-4 хэсэгт голлон ажиллаж, ээлжийн ажлыг зөв удирдан зохион байгуулж, хилийн өртөөний галт тэрэг солилцоо, ачилт буулгалт, вагон хангалтын ажлыг оновчтой зохион байгуулж ажилласан. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж гадаад, дотоод вагоны сул зогсолтыг багасгах, тээврийн төлөвлөгөө, чанарын үзүүлэлтүүдийг ханган биелүүлэхэд хамт олноо манлайлан, гологдол дутагдалгүй ажиллажээ.

 

ЭДИЙН ЗАСАГЧ

 

Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны орлогч дарга Ванягийн Оюун Эрдэнэ нь Япон улсын ОУ-ын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Төмөр замын тээврийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хөнгөлттэй зээлийг дамжуулан зээлдүүлэх тухай Монгол Улсын Санхүү эдийн засгийн яам болон ХНН УБТЗ хооронд 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан LSB 0103, LSB-0104 тоот гэрээнүүдийн зээлийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах талаар хувь нийлүүлэгчдийн хамтарсан хурлын протокол, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хооронд байгуулсан 2023 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 61/183/ТТГ/23/115 тоот гэрээг үндэслэн зээлийн өглөгийг нягтлан бодох бүртгэлд бүртгэх аргачлалыг боловсруулан удирдлагаар хангаж ажиллажээ.

 

БАЙЦААГЧ

 

ХАБЭА-н албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Батбилэгтийн Амаржаргал нь 2024 онд эрсдэлийн үнэлгээг удирдан ажиллаж, их эрсдэлийг хоёр, дунд эрсдэлийг долоон нэгжээр бууруулсан байна. Мөн Замын хэмжээнд нөлөөллийн (NUDGE) аргаар эерэг хандлагыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр хоёр судалгааны аргачлалыг боловсруулан хэрэгжүүлсэн. Өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр ОБЕГ-ын гамшиг судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн шинжээчийн сургалт, “Ач” анагаах ухааны сургуулийн докторын сургалтад тус тус хамрагдсан.

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

 

Зорчигчийн вагон депогийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Болдын Энхсэлэнгэ нь 2024-2025 онд анхны өвөлжигч ажилтнуудын сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хоёр удаа сургалт явуулсан. “Менежмент ба стратеги төлөвлөлт” удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцож МНТ-ны хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр амжилттай оролцсон. Мөн “ISO 30400-Хүний нөөцийн менежментийн тогтолцоо”-ны гарын авлага боловсруулж, ажлын хүрээнд чанар хариуцсан инженер, ашиглалтын чанарын менежер нартай хамтран “Хүний нөөцийн нөхцөл байдлын шинжилгээ хийх, эрсдэл ба боломжийг үнэлэх, эрсдэл боломжид чиглэсэн арга хэмжээг төлөвлөх аргачлал”-ыг батлуулжээ.

 

ӨРТӨӨНИЙ ЖИЖҮҮР

 

Замын-Үүд өртөөний жижүүр Загдаагийн Ундармаа нь 2023-2024 онд Шилжүүлэн ачих ангийн ачилт буулгалтын вагон хангалтыг тогтмол хийж, 33332 вагоноор үйлчилж 611.917 тн ачаа боловсруулж, Хятадын төмөр замд өргөн царигаар 1271 галт тэрэг, 60148 вагон, 3.538.343 тн ачаа хүлээлгэн өгсөн. Шилжүүлэн ачих ангид 9500 вагоноор хангалт хийж, нийт 9400 вагон татан авч, сондгой чиглэлд 558 галт тэрэг, 25480 вагон найруулан явуулсан. Мөн Эрээн өртөөнөөс нарийн царигаар орж ирсэн 430 галт тэрэг, 19500 вагоныг Шилжүүлэн ачих ангид буулгуулж, хятад вагоны сул зогсолтыг багасгаж ажилласан. З.Ундармаа нь эзэмшсэн мэргэжил, хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаг, сэтгэл гарган галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, сүүлийн 10 жил гологдол, дутагдалгүй амжилтаа улам ахиулан ажиллаж байгаа манай тэргүүний ажилтан юм.

 

ГАЛТ ТЭРЭГНИЙ НАЙРУУЛАГЧ

 

Сайншанд өртөөний галт тэрэгний найруулагч Ванчингийн Цэрэн Очир нь сүүлийн таван жилд 37399 галт тэрэг, 1345077 вагон, 917036 тн ачаа хүлээн авч явуулсан. 13095 галт тэрэг 100508 вагон найруулсан, 14450 галт тэрэг задалж, орон нутгийн буулгалтад 89890 вагон тавьж өгч, 14659 вагон татаж авсан амжилтаар бусдыгаа хошуучлан ажиллажээ. В.Цэрэн-Очир төмөр замын салбарт тасралтгүй 25 жил ажиллахдаа гологдол, хөдөлмөрийн аюулгүй байдлын осол дутагдал гаргалгүй ажиллаж буй юм. Үүний зэрэгцээ таван шавь сургаж дадлагажуулсан байна.

 

ТООЦООНЫ ОПЕРАТОР

 

Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн тооцооны операторч Самбуугийн Сугардаваа нь 2024 онд 11808 тээврийн бичиг баримтаас орон нутгийн тээврийн бичиг баримт 2952, 5.127.265.879 төгрөг, шилжүүлэн ачилт болон транзит тээврийн 8856 бичиг баримт боловсруулж, 18.663.978.567 төгрөгийн тээврийн орлогыг бүрдүүлж ажилласан. Төмөр замаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийг зохих мэдээллээр ханган, зөвлөгөөг өгч, хөнгөн шуурхай үйлчилжээ. Байгууллага хамт олноос зохиогдож байгаа аливаа ажилд хамт олноо хошуучлан хөдөлмөрийн сахилга батыг чандлан сахиж, дүрэм, журам, тушаал зааврыг биелүүлэн, технологийн зөрчилгүй, өр авлагагүй ажиллаж байна.

 

АЧАА ВАГОН ХҮЛЭЭЛЦЭГЧ

 

Толгойт өртөөний ачаа вагон хүлээлцэгч Очирхуягийн Мягмарсүрэн нь 2024 онд ачилтаар 1986 вагон буюу 43706.5 тонн ачилт хийлгэн төлөвлөгөөг 130.4 хувь, буулгалтаар 9947.5 вагон буулгуулан төлөвлөгөөг 124.0 хувиар давуулан биелүүлж сүүлийн таван жилд гологдол зөрчил гаргалгүй төлөвлөгөөг тогтмол 100-аас дээш хувиар давуулан биелүүлж олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байна.

 

МАШИНЧ

 

Улаанбаатар Татах хэсгийн машинч Давагсүмбэрэлийн Ёндонжамц нь 2024 онд 131.420.790 бохир тн/км-ийн ажил гүйцэтгэж, 2269 цаг ажилласан, 46348 км гүйлттэй, 25122 л түлш хэмнэж, А738-ийг 88.89 хувьд техникийн хурдыг 101.61 хувь, явалтын хурдыг 119 хувьд хүргэж, туузны болон жолоодлогын зөрчилгүй, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллажээ.

 

ТУСЛАХ МАШИНЧ

 

Сайншанд Татах хэсгийн туслах машинч Ганхуягийн Мөнххуяг нь 2024 онд 1902 цаг ажилласан. 87.791.530 сая бохир тн/км-ийн ажил гүйцэтгэж, 11991 л 33.023.214 төгрөгийн түлш хэмнэж, 83.86 хувьд техникийн хурдыг 100.76 хувь, явалтын хурдыг 106.34 хувьд хүргэж, ГТХАБ-ыг бүрэн хангаж ажилласан тэргүүний ажилтан юм. 2018 оноос туслах машинчаар ажиллаж, 2023 оны есдүгээр сараас ур чадвараараа тэргүүлж, илчит тэрэг бие даан жолоодох эрхийн үнэмлэх авчээ.

 

ЗҮТГҮҮРИЙН ЗАСВАРЧИН

 

Улаанбаатар Татах хэсгийн туслах тоноглолын цехийн засварчин Очирын Баянзул нь 2024 онд бүх серийн илчит тэрэгний эд анги, агрегатуудыг засварын үеийн технологийн карт болон технологийн зааврыг шинээр хийсэн. Цехдээ ШБАЗ гурвыг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. “2ТЭ116УМ” серийн илчит тэрэгний наддув тохируулагчийн пүрш шахах багаж, “2ТЭ116УМ” серийн илчит тэрэгний уур-агаарын клапан шалгах багаж, ТР-3, ТР-2 засварын 2ТЭ25Км-593А/Б, 2ТЭ25Км 638А/Б, 2ТЭ25Км-634А/Б, 2ТЭ116УМ-004А/Б илчит тэрэгнүүдийн тосны магистралийн тос ихээр алддаг сеткатай шланкыг зориулалтын трубагаар орлуулан өөрчилж шинээр модернизаци хийн ашиглалтад хүлээлгэн өгсөн. Ийнхүү 2023-2024 онд нийт 16 голыг 207.168 төгрөгөөр хийлгэж УБТЗ-д 19.760.000 төгрөгийн бодит хэмнэлт гаргажээ.

 

ВАГОН ҮЗЭГЧ-ЗАСВАРЧИН

 

Ерөө ТҮГ-ын вагон үзэгч-засварчин Цэрэнтогтохын Баярмагнай нь 2024 онд 629 галт тэрэг хүлээн авч, 960 галт тэрэг явуулж, 58887 вагон үзсэн байна. 2020-2024 онд нийт 118 далд, ноцтой гэмтлийг соргогоор илрүүлсэн байна. 2024 онд депогийн хэмжээнд нийт вагончдоос мэдлэг, ур чадвараараа “2024 оны Тэргүүний вагон үзэгч засварчин” уралдаанд тэргүүлж “Хүндэтгэлийн алтан алх”-ны эзнээр шалгарсан.

 

ВАГОНЫ ҮЙЛЧЛЭГЧ

 

Зорчигчийн вагон депогийн үйлчлэгч Намхайн Баттогтох нь 2024 онд ажиллахдаа нийт 8900 зорчигчийн тав тухтай аялах орчин нөхцөлийг бүрдүүлж, Улаанбаатар-Хөх хот-Эрээн-Улаанбаатар чиглэлийн 34/33 дугаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, зурмагийн тасалдалгүй, зорчигчдод үйлчлэх ажилдаа соёлч боловсон үйлчилгээг өөртөө хэвшүүлэн дадаж чадсанаараа үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн. Өдөр тутмын төлөвлөгөө гарган галт тэрэгний даргаар батлуулж ажилласнаар УБТЗ-д мөрдөгж буй багц болон бусад дүрэм зааврыг биелүүлж ажилладаг нь цуваа болон байгууллагын хэмжээнд ГТХАБ, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, төлөвлөгөөт ажлыг давуулан биелүүлэхэд мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлсэн байна.

 

ВАГОНЫ ЗАСВАРЧИН

 

Ачааны вагон засварын депогийн вагон засварчин Цагаанцоожийн Шинэхүү нь 2024 онд ВКМ хос дугуйг задалж хуучин сэлбэгийн нөөцийг бүрдүүлж засварын үйл ажиллагааг хэвийн хангаж ажилласан. Актлагдсан болон актлахаар хүлээгдэж байгаа үндсэн хөрөнгөнөөс олдоц багатай сэлбэгийг авч сэргээн засварлан эдийн засгийн үр ашигтай ажиллажээ. Засварын зардал, вагоны засварт орох зогсолтын хугацааг бууруулж, ачаа тээвэрт шаардлагатай вагоноор ханган ажиллажээ. Актлагдсан болон актлахаар хүлээгдэж байгаа үндсэн хөрөнгөнөөс олдоц багатай сэлбэгийг авч сэргээн засварлан ашиглаж, засварын зардлыг бууруулан ачаа тээвэрт шаардлагатай вагоныг хангахад идэвх санаачлагатай ажиллаж байна.

 

ЗАМЫН МАСТЕР

 

Замын II ангийн VIII хэсгийн мастер Чимэдийн Мөнхбаяр нь хэсэг тасгийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах ур чадварыг эзэмшсэн, хамт олноо аливаа үйл ажиллагаанд амжилттай оролцуулж ирсэн бөгөөд, орчин үеийн удирдагчийн гол чадвар болох сонсох, шийдвэрлэх, зохион байгуулах, ажилтны ур чадварыг хөгжүүлэх, зэрэг ур чадварыг бүрэн эзэмшиж хэрэгжүүлдэг шилдэг мастер юм.

 

БРИГАДЫН ДАРГА

 

Замын IV ангийн IX хэсгийн бригадын дарга Мягмаржавын Батболд нь сүүлийн таван жилд ГТХАБ-ыг хангахад өөрийн хариуцсан хэсгийн зам, замын техникүүдийн арчлалт хамгаалалтыг тогтмол хийж, эвдрэл гэмтлийг засварлах, их бүтээн байгуулалтын ажилд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, тэдний ажиллах орчин нөхцөл, нийгмийн бусад асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарчээ. Мөн зам засварын төлөвлөгөөт болон урсгал засварыг 100 хувиас давуулан биелүүлж байна. Баллыг төлөвлөгөөнд нь тогтмол барьж оны мөн үеэс хоёр нэгжээр бууруулан арчилжээ.

 

ЗАМЧИН

 

Баянтүмэн тасгийн замчин Дамдинсүрэнгийн Батбаяр нь 2024 онд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд зориулж дахин боловсруулах хуванцар хаягдал ашиглан замын овойлтын гэмтэл засварлах ивээсийг өөрийн санаачилгаар зуух, хэвийг зохион бүтээн хийж ашиглаж байна. Энэ өвөл нийт 3600 ивээсийг хийж, засварын ажилд ашиглажээ. Мөн Замын ангийн хэмжээнд урсгал засвараар солигдсон 8000 төмөр бетон дэрний боолт цутгах, гол замд төмөр бетон дэр 421, модон дэр 236 ширхгийг сольжээ.

 

ТОР ЗАСАГЧ

 

Замын VI ангиийн V хэсгийн тор засагч Даваажавын Отгонцэнд нь торон хашааны иж бүрэн үзлэгийг зохион байгуулж, км болон зуутаар эрсдэлийг үнэлж, ажлуудаа эрэмбэлдэг байна. Урсгал засварын төлөвлөгөөт ажил, иж бүрэн үзлэгийн мөрөөр нийт 52.5 км-т засвар үйлчилгээг хийжээ. Босоо хэрэлт 28.9 км, ташуу нүдэлгээ 10.6 км-т хийсэн. Цагдаа, ВОХР-той хамтран мал бүхий иргэдэд “Төмөр замын аюултай бүс”-ийн талаар яриа таниулгыг 359 айлд хийж тараах материал тараасан байна. Салхит-Эрдэнэт хоорондын замд нийт 18 гарцанд үзлэг хийж, нэг цэгт нэг гарцыг хааж, Салхит Эрдэнэт хоорондын замд 20 гүүр, хоолойн шанааг хүчжүүлж, намхан шонг өндөрлөх ажлыг зохион байгуулсан.

 

ХОЛБООНЫ МЕХАНИКЧ

 

Дохиолол холбооны II ангийн, механикч Хандсүрэнгийн Оюунтөгс нь Хангай, Эмээлт зөрлөгийн их барилгын ажлын хүрээнд нийт 60 реле, 28 блок тохируулж, баталгаажуулан ашиглалтад өгчээ. Улаанбаатар, Толгойт зангилааны харьяа өртөө зөрлөгүүдэд дундажаар 21124 галт тэргийг хүлээн авч, ашиглалтад гаргасан реле, блокууд нь тухайн техникийн нөхцөлийг бүрэн хангаснаар ашиглалтын хугацаанд гэмтээгүй нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, тээх нэвтрүүлэх чадамжийг дээшлүүлэх замын зорилтыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн.

 

МОНТЁР-СЛЕСАРЬ

 

Эрчим хүч, ус хангамжийн II ангийн монтёр-слесарь Бандийн Эрдэнэсүх нь цахилгааны кабель тараах дамар санаачлан хийснээр монтёруудын ажлыг хөнгөвчилсөн. Чойр өртөөний ус хангамжийн эх үүсвэрийн Скв-1-гийн штанг цоорсныг гагнаж, 18 дугаар худгийн Скв-1-гийн насос шатсаныг сольж хэвийн болгожээ. Үзлэгийн худгуудад найман хаалт сольж тавьсан байна. ПГ-7-оос СК-63 хооронд шугамын хагарлыг засварлаж, Зүүнбаянд Скв-1 оруулгын 12 метр хос шугам шинээр сольж дотор холболтыг хийжээ.

 

КРАНЧИН

 

ЗЗМС-ын сумт краны машинч Машбатын Бат-Эрдэнэ нь 33 жил ажиллахдаа автомашины хөдөлгүүр, явах ангиудад мэргэжлийн ажилчинтай хамтран тогтмол үзлэг хийж ажиллахын зэрэгцээ тосолгоо үйлчилгээ, тохируулгыг байнга хийж, дүрэм журмыг найдвартай ханган, өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж автомашинд эвдрэл саатал, сул зогсолт гаргалгүй ажилласан. Хариуцсан техникийнхээ эдэлгээг уртасгахад онцгой анхаарч ажилладаг юм.

 

КРАНЫ ЗАСВАРЧИН

 

АБТЭМА-ийн засварчин Валягийн Эрдэнэчулуун нь РЕГ 114 буюу ККС-12.5 краныг орон нутгийн ачааны цехийн 45 дугаар замд зөөн босгох ажилд хамт олноо манлайлан ажилласан. 2008 онд Мод нүүрс механизмын цехийн нүүрсний талбайд ашиглалтгүй байсан Рег-318 буюу ККС-10 краныг чингэлгийн талбайд зөөвөрлөн суурилуулсан. Мөн чингэлгийн Рег-4635 краны өргөх ангийн динамик тормозын монтажийг сэргээн засварласан. Орон нутгийн цехэд 540 м кабелийг агаараар татаж, цехийн цахилгаан хангамж, гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг санаачлан хийж, цахилгааны зардлыг 80 хувь бууруулж, ашиглалтын хугацааг уртасгасан байна.

 

БАГШ

 

Политехник коллежийн зүтгүүрийн мэргэжлийн багш Доржийн Мөнхбуян нь улсын хэмжээнд “Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл”-д сургалтын хөтөлбөрөө тэнхимийн багш нартайгаа хамт таван жилээр магадлан итгэмжлүүлсэн. “Инноваци тогтвортой хөгжил-2024” ЭШОП-ын хуралд II байр, “Судлаач багш” ЭШОП-ын бага хуралд I байр. “Мастер багш”-ийн зэрэг хүртжээ.

 

СУВИЛАГЧ

 

Төв эмнэлгийн Дотрын I тасгийн ахлах сувилагч Чинбатын Хишигбаяр нь өнгөрсөн онд нийт 1123 өвчтөнд үйлчилсэн байна. Тэрбээр эмчлүүлэгчдийн сувилгааны хуудсанд өдөр бүр хяналт тавин, эмчилгээг тэмдэглэн, хүнд өвчтөний түүхээр хэлэлцүүлэг хийсэн байна. Сувилагч нарын обход 24 удаа хийж, тэмдэглэл хөтөлсөн байна. Сувилахуйн тусламж үйлчилгээний удирдамж, түгээмэл үйлдлийн стандарт MNS4621:2008 тарилгын стандартаар үнэлгээ хийж сургалтын өмнө 12 төрлийн шалгуураар үнэлгээ хийсэн.

 

ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЧ

 

Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтсийн технологич Нарантуяагийн Уранчимэг нь УБТЗ-аар үйлчлүүлэгчдэд технологийн дагуу чанарын шаардлага хангасан олон нэрийн хоол, зууш, ундаагаар үйлчлэхэд байнга анхаарч ажиллаж байна. Тухайлбал, хоол бэлдэцийн үйлдвэрт тогоочоор ажиллахдаа “Хөц будаатай бууз”, “Татмал гурил”, “Нимгэн гурилтай шаржигнуур хуушуур” зэргийг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. “Дов” цайны газар ахлах тогоочоор ажиллахдаа үхрийн булууны яснаас кальци гаргах технологийг тусгайлан бэлтгэж, үйлдвэрийн эмчтэй хамтран цээж хорсолттой ажилчдыг 100 хувь хоолоор эмчилсэн. 220 нэр төрлийн 354.72 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь нийт дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар өсжээ.

 

БАРИЛГАЧИН

 

БАҮ-ний III ангийн шаварчин, будагчин Дамдинсүрэнгийн Нэргүй нь 2024 онд хөдөлмөрийн болон технологийн зөрчил, гологдолгүй ажилласан бөгөөд өөрийн аж ахуйгаар найм, өөрийн аж ахуйн их барилгаар нэг, бусдын аж ахуйгаар хоёр объектын нийт 886.689 мянган төгрөгийн ажил гүйцэтгэжээ. Д.Нэргүй нь “Говийн төмөр замчин хөтөлбөр”-ийн хүрээнд ажилчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр Долоодын хөндий зөрлөгийн №1, 2 сууцны цахилгаан халаалтын тогоо суурилуулах ажилд хамт олноо манлайлан амжилттай ажилласан юм.

 

ГАЛ УНТРААХ АЖЛЫН УДИРДАГЧ

 

Улаанбаатар ЦХА-ийн гал унтраах ажлын удирдагч Уранцэцэгийн Ууганбаатар нь галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг нормативын дагуу төмөр замын салбар нэгжүүдэд нийт 12 удаа галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж 85 дутагдал илрүүлэн арилгуулжээ. Мөн гал унтраах техникийн олон төрөлт спортоор 1999 оноос хичээлллэж, улс, бүсийн тэмцээнд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. 2016 оноос ГУТОТУС-ын шигшээ баг тамирчдыг дасгалжуулж байна.