Нүүр УБТЗ ХНН УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслол...
УБТЗ ХНН

УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

G.Press 2 жилийн өмнө 158 үзэлт 0 сэтгэгдэл

 

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх техникийн шинэчлэл,хөгжлийн хөтөлбөрийн тодотголыг хийх ажлыг гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Гэрээнд "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн, "Мосгипротранс" ХНН-ийн Ерөнхий захирал И.В. Мицук нар гарын үсэг зурж ёсчлон батлав.

"УБТЗ" ХНН-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг 2018-2019 онуудад "Мосгипротранс" ХНН боловсруулж, "УБТЗ" ХНН-ийн Ерөнхий хороо баталсан цагаас хойш Монгол Улсын төмөр замын салбар эрчимтэй хөгжиж , үндэсний шинэ төмөр замууд үүсэн байгуулагдаж шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан уг хөтөлбөрийг тодотгох зайлшгүй шаардлага үүссэн тул энэхүү гэрээг байгуулж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.