Нүүр УБТЗ ХНН УБТЗ ХНН ТЗХАБ-д 1956 онд гишүүнээр элсчээ
УБТЗ ХНН

УБТЗ ХНН ТЗХАБ-д 1956 онд гишүүнээр элсчээ

G.Press 2 жилийн өмнө 95 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улсын Зам,Тээврийн Хөгжлийн Яамнаас зохион байгуулж буй “Тээврийн долоо хоног – 2023” олон улсын форумд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын дарга ноён Мирослав Антонович тэргүүтэй төлөөлөгчдийг “УБТ3” ХНН-ийн удирдлага хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд харилцан санал бодлоо солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцав. Мөн ноён Мирослав Антонович УБТЗ-ыг тус байгууллагын хамгийн идэвхтэй гишүүний нэг болохыг онцлон тэмдэглэв.

ТЗХАБ нь Ази-Европын 30 улсыг эгнээндээ нэгтгэсэн том холбоо бөгөөд тус холбоонд "УБТЗ” ХНН 1956 онд гишүүнээр элссэн юм.

ТЗХАБ-ын дэд комиссуудаас баталсан дүрэм болон бусад эрх зүйн акт, хэлэлцээрүүдийг үндэслэн гишүүн төмөр замууд олон улсын ачаа, зорчигч харилцааны галт тэрэг солилцоо, техникийн болон тооцооны нөхцөлүүдийг харилцан зохицуулдаг.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.