Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнд “Улаанбаатар төмөр зам” ХНН оролцсон.
Тус үзэсгэлэн нь дотоодын жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, дотоодоосоо худалдан авах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилготой аж. Уг зорилгын хүрээнд 2025 онд Зам, тээврийн яамны харьяа байгууллагууд 38 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авсны 40 гаруй хувийг "Улаанбаатар төмөр зам" ХНН худалдан авчээ. УБТЗ ХНН нь 2025 онд дотоодын 25 аж ахуйн нэгжээс 15.3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
