УБТЗ ХНН үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиолоо. Тус нийгэмлэг нь 1949 оны зургадугаар сарын 6-ны өдөр БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд тус нийгэмлэгийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих үндэсийг тавьсан юм. “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болсон бөгөөд төмөр зам дагаж шинэ үйлдвэр уурхай, хот, суурин сүндэрлэн боссон түүхтэй. 75 жилийн ойн баярын ёслолын үйл ажиллагаа ОХУ, БНХАУ, БНСУ, ОХУ-ын “Саха” зэрэг улсуудын төмөр замын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Тэдэнд Төмөр замын түүхийн музейг толилуулснаар ойн баярын ёслол эхэлж Зорчигч үйлчилгээний төв буудлын арын гэрэлт хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлснээр өрнөсөн юм. Түүнчлэн төмөр замын түүхэн хөгжлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж, одоо ашиглагдаж байгаа хөдлөх бүрэлдэхүүний парад аялуулсан зэрэг олон сонирхолтой арга хэмжээ боллоо. Үүний дараагаар УБТЗ ХНН-ийн баярын хурал эхэлж, нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган ХНН-т “Хөдөлмөрийн баатар” цол олгосныг ёслол төгөлдөр гардуулсан юм. Ёслолд Монгол Улсын Ерөнхйлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Монгол-Оросын хүндэт төмөр замчин, “УБТЗ” ХНН-ийн анхны монгол дарга Р.Раш нар  мэндчилгээ дэвшүүлж нэр бүхий ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

Баярын хүндэт зочдоор “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд УБТЗ ХНН Ерөнхий хорооны дарга Павлов Сергей Алексеевич, “Хятадын төмөр” замууд корпорацийн Ерөнхий инженерийн орлогч бөгөөд Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жу Гуо Жиан, БНСУ-ын төмөр замын “Корейл” корпорацийн ерөнхийлөгч бөгөөд Олон улсын төмөр замуудын холбооны Ази-Номхон далайн бүсийн дарга Хан Муун Хи, “Казахстаны төмөр зам” үндэсний корпорацийн Үйлдвэрлэлийн үйл явц хариуцсан захирал Урынбасаров Бауыржан Пазылбекович, Транс-Евразийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөлийн дарга Гончаров Михаил Юрьевич, “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Дорнод Сибирийн төмөр замын дарга Фролов Василий Фёдорович, Өвөр байгалийн төмөр замын дарга Антонец Владимир Александрович, ОХУ-ын төмөр замын агентлаг Росжелдор-ын орлогч дарга Батюк Александр Сергеевич, Якутын төмөр замын гүйцэтгэх захирал Кондратов Дмитрийн Викторович, ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагчийн орлогч Колесов Роман Андреевич, БНСУ-ын  Дунян их сургуулийн ерөнхийлөгч Чой Сан Хае, Бээжингийн Зам харилцааны их сургуулийн олон улсын боловсролын сургуулийн захирал Яо Энь Жиан, Эрхүүгийн Зам харилцааны улсын их сургуулийн ректор Трофимов Юрий Анатольевич нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн билээ.

 

 

ТИВ ДЭЛХИЙГ ХОЛБОСОН БАХДАМ АМЖИЛТЫН ЭЗЭД

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УБТЗ-ын туганд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг ёслол төгөлдөр зүүж өгөх үеэрээ Улс орныхоо хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулж Хөдөлмөрийн баатар” хэмээх эрхэм дээд алдар цол хүртсэн тус байгууллагын үе үеийн удирдлага, хамт олон, нийт төмөр замчид та бүхэнд Монгол төрийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж гүн талархал илэрхийлье. Та бүхнийхээ ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.

 Мөн энэ үеэр УБТЗ-ын дарга, Х.ХэрлэнУлс орныхоо хөгжилд манай төмөр замчид үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж ирснийг төмөр замын түүх, манай яруу алдарт ахмад үеийн хөдөлмөр зүтгэл биеллээрээ гэрчилж байна” хэмээсэн бол Зам тээврийн сайд Б.ДэлгэрсайханЭрхэм хүндэт гадаад дотоодын зочид төлөөлөгчид ноёд хатагтай нараа сэтгэл зорилго зүтгэл нэгтэй төмөр замчдаа эх орны маань нийгэм эдийн засгийн түүчээ болсон төмөр замын салбар үүссэнээс хойш өдгөө 86 жилийн түүхэн бүтээсэн байна. Энэхүү түүхтэй салшгүй холбоотой УБТЗ хэмээх энэ их айл 1949 онд БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр байгуулагдаж Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг байгуулагдсан түүхт 75 жилийн ойн баяр тохиож байна. Энэхүү баярын халуун мэндийг үе үеийн нийт ган замчдадаа хүргэж Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яамны өмнөөс чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье” гэв.

Түүнчлэн, Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, “УБТЗ” ХНН-ийн анхны Монгол дарга Р.РашТөмөр замчдын хөдөлмөрийг туйлын өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн баатар”-ын алтан соёмбо “Сүхбаатар”-ийн одонгоор манай нийгэмлэгийн туган дээр зүүж шагнасан Ерөнхийлөгч, Төмөр замын тугийг өндөрт мандуулж одон хүлээн авч, төмөр замын ажлыг сайн авч яваа Х.Хэрлэн даргад, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы гүнзгий агуулгатай үгийг сонслоо. Та бүгдэд талархлаа илэрхийлж байна” гэв.

Мөн энэ үеэр  УБТЗ ХНН-ийн Замын IV ангийн дарга А.ОргодолХойд хилээсээ урд хил хүртэл 1115 км замаар ази Европыг холбосон транзит тээврийн зохион байгуулагдах коридорыг үр дүнтэй ашиглаж Хятад, ОХУ-ын чингэлэг тээвэр транзит монгол үйл ажиллагаагаа эхлээд явж байгаа” хэмээн баярын сэтгэгдэлээ хуваалцсан билээ.

 УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн баярын хүрээнд ОХУ-ын “Их Евразийн түншлэл”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, Монгол Улсын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхэд “УБТЗ” ХНН онцгой чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцлов.  Мөн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттай сайжруулж, шинэчлэн хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэн, эрчимтэй ажиллах нь зүйтэйг тэмдэглэлээ. Тээврийн салбарын томоохон төлөөлөл УБТЗ өнгөрсөн жил 104 сая тонн ачаа тээвэрлэж 14.3 тэрбум төгрөгийн ашиг олжээ.Тээврийн үндсэн үйл ажиллагаанаасаа гадна Монгол Улсын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож Дорнод аймагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр зам “Тавантолгой Зүүн баян” чиглэлийн 416 км төмөр замыг барихад чухал үүрэг гүйцэтгэсэн гээд 75 жилийнхээ ойгоор үр дүнтэй байна.“УБТЗ” ХНН-ийн 16 мянга ажилтан Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж Монгол Улс нь Ази-Европыг холбосон бүс нутгийн тээврийн томоохон тоглогч болж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, “Транзит Монгол Улс” болох зорилт дэвшүүллээ.