Нүүр Цаг үе УБТЗ Тавантолгой Төмөр замтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Цаг үе

УБТЗ Тавантолгой Төмөр замтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

G.Press 2 жилийн өмнө 52 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өчигдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр нар гарын үсэг зурав.

"УБТЗ" ХНН нь төмөр замын ууган байгууллагын хувьд үндэсний төмөр замын компаниудаа хөгжиж бэхжихэд нь тал бүрээр дэмжин тусалж ирсэн юм.

“Тавантолгой төмөр зам” ХХК байгуулагдсан цагаас хойш Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд “”УБТЗ” ХНН болон “ТТЗ” ХХК-ийн хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж, хамтран ажиллаж ирсэн билээ.

 Тус хоёр байгууллага нь Монгол Улсын төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх, шинэ түвшинд гаргах, тээврийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах зэрэг нэгдмэл зорилттойгоор ажиллаж байгаагийн тод илрэл нь энэхүү санамж бичгийг байгуулж буй явдал юм гэж "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн цохон тэмдэглэж хэллээ.

 “Улаанбаатар төмөр зам” ХНН болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд байгуулж байгаа санамж бичгийн хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах, засвар үйлчилгээ хийх, инженер-техникийн ажилтан нарт зориулж мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, боловсон хүчнийг ажлын байраар хангах, төмөр замын арчлалт, ашиглалтын ажилд шаардлагатай эд анги, материал нийлүүлэх, худалдан авах, тээвэрлэлтийн үед гол замын зүтгүүр түрээслэхэд дэмжлэг үзүүлэх гэх мэт олон талт хамтын ажиллагаа багтаж байгаа юм.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр төмөр замын харилцаа улам бэхжиж, цаашид Монгол Улсын төмөр замын тээврийн найдвартай, тасралтгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.

Санамж бичиг байгуулахад талуудын удирдлага, холбогдох албаны хүмүүс байлаа.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.