Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнийн А-267 тоот тушаалаар Техникийн бодлого, стандартчиллын албаны харьяа Хэмжил зүйн төвийн шалгалт тохируулга, баталгаажуулалтын үйл ажиллагааг MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг бүрэн хангасан гэж үзэн дөрвөн жилийн хугацаатай магадлан итгэмжилж, CL09 дугаартай “Итгэмжлэлийн гэрчилгээ”-г гардуулжээ. Ингэснээр УБТЗ ХНН Монгол Улсын дэд бүтэц, тээврийн салбар, төмөр замын байгууллагад сорилт болон шалгалт тохируулга, баталгаажуулалт гүйцэтгэх эрхтэй анхны байгууллагатай боллоо. Хэмжилзүйн төв нь “Уртын хэмжил баталгаажуулалт, “Хүч, хатуулгын хэмжил баталгаажуулалт”, “Хөдөлгөөний үзүүлэлтүүдийн хэмжил баталгаажуулалт”, “Үл эвдэх сорилтын шалгалт баталгаажуулалт”, “Даралтын хэмжлийн баталгаажуулалт”, “Температурын хэмжил баталгаажуулалт”, “Металлын химийн найрлага тодорхойлох”, “Металлын макро, микро бүтэц тодорхойлох”, “Металлын механик шинж чанарыг тодорхойлох” зэрэг багц үйлчилгээг дотоод болон гадны байгууллагад үзүүлдэг албан ёсны зөвшөөрөл, итгэмжлэлтэй байгууллага болж буй юм.