Өнгөрсөн Баасан гарагт "УБТЗ" ХНН-ийн Маркетингийн алба, Техникийн бодлого, стандартчиллын албадууд  санаачлан "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв" УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах ажлыг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд УБТЗ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ауйн албаны Экологийн хэлтсийн ажилтнууд болон бусад аж ахуйн нэгжийн 20 ажилтан оролцов. Энэ үеэр “Ногоон ажлын байрны стандартыг нэвтрүүлэх арга зам, шийдэл”-ийн тухай сонирхолтой илтгэл тавигдаж, тус төвтэй цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

"Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв" УТҮГ нь бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг зохион байгуулах төрийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд иргэдэд зориулсан танхимын болон хээрийн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх замаар байгаль орчинд ээлтэй зөв мэдлэг, хандлага, дадлыг төлөвшүүлэхийг зорин ажилладаг аж.