Японы зүүн төмөр замын соёлын сангийн Гадаад харилцааны газрын ерөнхий менежер Кэничи Окада тэргүүтэй төлөөлөгчдийг УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогт болон холбогдох зарим албадын дарга нар хүлээн авч уулзлаа. Талууд Японы зүүн төмөр замын соёлын сангаас зохион байгуулдаг "Нөхөрсөг сургалт-2024", "Давтан сургалт 2025" хөтөлбөрүүдийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. "УБТЗ" ХНН нь Японы зүүн төмөр замын соёлын сантай 1997 оноос хойш ажилтан сургах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн юм. Тус сангаас зохион байгуулдаг төрөл бүрийн сургалтуудад УБТЗ-аас нийтдээ 60 гаруй ажилтан суралцаж мэдлэг чадвараа дээшлүүлжээ. Уулзалтын төгсгөлд "УБТЗ" ХНН болон Японы зүүн төмөр замын соёлын сангийн хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.