Нүүр УБТЗ ХНН УБТЗ эхний дөрвөн сарын байдлаар 10.7 сая тонн ачаа тээвэрлэлээ
УБТЗ ХНН

УБТЗ эхний дөрвөн сарын байдлаар 10.7 сая тонн ачаа тээвэрлэлээ

G.Press 3 жилийн өмнө 89 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ энэ оны эхний дөрвөн сарын дараах байдлаар 10.7 сая тонн ачаа тээвэрлэв. Ингэснээр төлөвлөгөөгөө 106 хувиар биелүүлжээ. Үүнийг задалбал, БНХАУ-аас 370, ОХУ-аас 693 буюу нийт 1 сая 64 мянган тонн ачаа импортоллоо. Харин БНХАУ руу 3 сая 800, ОХУ руу 68 мянган тонн буюу нийт 3 сая 901 мянган тонн ачаа экспортлов. Мөн орон нутгийн тээвэрт 4 сая 231 мянган тонн ачаа тээжээ. Тэгвэл эхний дөрвөн сарын дараах байдлаар манай улсаар дамжин өнгөрсөн тээврийн хэмжээ 1 сая 548 мянган тоннд хүрлээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас ОХУ руу 503, ОХУ-аас БНХАУ руу 1 сая 44 мянган тонн ачаа манай улсын нутгаар дамжин өнгөрсөн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.