Монгол-Оросын Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгт өдгөө 6296 төмөр замчин бүсгүй ажиллаж байна. Тэд 16000 шахам төмөр замчдын 40 орчим хувийг эзэлдэг бөгөөд хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил үүргийг 4416 эмэгтэй гүйцэтгэж байна. Энэ нь нийт эмэгтэй ажилтны 70.1 хувийг эзэлж байгаа юм. Харин УБТЗ-ын нийгмийн салбарт 1924 эмэгтэй ажилтан ажилладаг бол, нийт төмөр замчин бүсгүйчүүдийн 0.3 хувь нь удирдах албан тушаалд ажиллаж байна.
УБТЗ-ын салбар нэгжүүдээс Зорчигчийн вагон депод хамгийн олон буюу 863 бүсгүй ажилладаг бол “Замчин” спорт хороонд хамгийн цөөн буюу дөрвөн эмэгтэй ажиллаж байна.
