ЗТХЯ -аас "Зам, тээврийн салбарын дижитал шилжилт" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд салбар яамны харъяа аж ахуйн нэгжүүд оролцож өөрсдийн үйлчилгээнд нэвтрүүлсэн цахим программ хангамжуудыг танилцуулсан юм. 2023 оныг ЗТХЯ "Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцоох жил" болгон зарласан. Ингэснээр төрийн үйлчилгээг “түгжрэлгүй” түргэн шуурхай болгох зорилт дэвшүүлээд байгаа юм. Дээрх үйл ажиллагаанд "УБТЗ" ХНН Ачаа тээврийн цахим үйлчилгээний систем, ЗТҮС, е-ticket, е-logistic программ хангамжуудаараа оролцлоо.