Улаанбаатар өртөө:

Тус өртөөний хамт олон өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар 141140 вагон буулгаж, 39073 вагон 976860 тонн ачилт хийсэн байна. Түүнчлэн, орон нутгийн вагоны сул зогсолт 33.9 цаг буюу төлөвлөгөөнөөс найман цагаар бууруулсан үзүүлэлттэй ажиллаж байна. Хэсэглэлийн хэмжээнд Мааньт өртөө өнгөрсөн оны мөн үеэс 1141 вагон, 74849 тонн илүү ачиж, Багахангай өртөө 2875 вагон буулгасан нь өмнөх оноосоо 63 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс Баян өртөөнд “Тавантолгой түлш” ХХК салбар зам шинээр нээгдэж, эхний 15 хоногийн байдлаар 468 вагон буулгаж, ажлын үзүүлэлт, тээврийн орлогыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Замын-Үүд өртөө:

Тус өртөөний өргөн царигаар 2022 онд хоногт дунджаар 11.29 хос галт тэрэг солилцож, 10435187 тонн ачаа тээвэрлэж байсан бол 2023 оны арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар хоногийн дунджаар 14.68 хос галт тэрэг солилцож, 14198847 тонн ачаа тээвэрлэсэн нь галт тэрэг солилцоо 30, ачаа тээвэрлэлт 43 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.

Нарийн царигаар 2022 онд хоногт дунджаар 6.92 хос галт тэрэг солилцож, 2323905 тонн ачаа тээвэрлэсэн бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар 7.31 хос галт тэрэг солилцож, 2376910 тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оноосоо галт тэрэг солилцоо таван хувь, ачаа тээвэрлэлт 14 хувиар давсан үзүүлэлт юм.

Чойр өртөө:

Чойр хэсэглэлийн хамт олон 2023 онд төлөвлөгөөт үзүүлэлтийг ханган биелүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллаж 126 мянга гаруй вагонд 8.5 сая тонн ачаа ачиж, өнгөрсөн оны мөн үеэс 36 мянга гаруй вагон буюу 1.7 сая тонн ачаа илүү ачиж, 170 тэрбум  төгрөгийн тээврийн орлого бүрдүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэсээ даруй 62 тэрбум төгрөгөөр өссөн  үзүүлэлт аж. Мөн 2023 оны дөрөвдүгээр сарын 02-нд Чойр өртөө 213 вагонд 14237.5 тонн, долдугаар сарын 04-нд Бор- Өндөр өртөө 202 вагонд 13426.75 тонн ачиж, өдрийн ачилтын дээд амжилтаа ахиулсан бахархам амжилтын жил байлаа.

 Зүүнхараа өртөө:

Тус өртөөний хамт олон улиран одсон 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар ачилтын төлөвлөгөөг вагон болон тонноор авч үзвэл 133.2-147 хувиар биелүүлсэн байна. Мөн статик даацыг 110, буулгалтын төлөвлөгөөг 115 хувиар тус тус биелүүлжээ.