2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар - Хөх хот, Хөх хот - Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг Даваа, Баасан гараг бүр аялахаар боллоо.
Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялна.
УБТЗ галт тэрэг: Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал энэ сарын 15-ны өдөр (Баасан гараг) Улаанбаатараас хөдөлж, 16-ны өдөр (Бямба гараг) Хөх хотод хүрнэ.
Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж,20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.
КЖД галт тэрэг: Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал гуравдугаар сарын 15-ны өдөр (Баасан гараг) Хөх хотоос хөдөлж, 17-ны өдөр (Ням гараг) Улаанбаатарт ирнэ. Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг 18-ны өдөр (Даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, 19-ний өдөр (Мягмар гараг) Хөх хотод хүрэх юм.
