Нүүр УБТЗ ХНН ТЗХАБ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа
УБТЗ ХНН

ТЗХАБ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа

G.Press 2 жилийн өмнө 84 үзэлт 0 сэтгэгдэл

 

Туркменистан улсын нийслэл Ашхабад хотноо 2024 оны 04 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага /ТЗХАБ/-ын Ерөнхий захирлуудын XXXVIII их хуралд “УБТЗ” ХНН-ийн Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэ удаагийн их хуралд ТЗХАБ-ын гишүүн 23 орны төмөр замын болон нэгдсэн гурван байгууллагын Ерөнхий захирлууд болон төлөөлөгчид, мөн ТЗХАБ-ын Хорооны удирдлага, мэргэжилтэн зэрэг нийт 138 хүн оролцсон байна.

XXXVIII их хурлаар ТЗХАБ-ын ачаа тээвэр, зорчигч тээвэрлэлт, дэд бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн зэрэг I, II, III дугаар хэсгүүдийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнээс гадна кодчилол ба мэдээллийн технологи, санхүү, тооцоо, зам хоорондын тооцоо, тооцооны механизм, өр барагдуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, ТЗХАБ-ын хөгжлийн стратеги, төслийн байнгын ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, ТЗХАБ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

ТЗХАБ нь анх 1956 онд Болгарын Софи хотноо болсон Төмөр замын тээврийн сайд нарын их хурлаас анх байгуулагдсан бөгөөд одоо БНПУ-ын Варшав хотноо төвтэй, байнгын үйл ажиллагаагаа явуулдаг төмөр замын олон улсын байгууллага юм.

“УБТЗ” ХНН нь тус хороонд 1956 онд анх гишүүнээр элсэн орсон цагаасаа өнөөг хүртэл тус хорооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын зорчигч тээвэр, ачаа тээвэрт тус хорооны гишүүн төмөр замуудын баталсан гэрээ, хэлэлцээрүүдийг мөрдөн ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.