Нүүр Цаг үе Тугаа аялуулах аян эхэллээ
Цаг үе

Тугаа аялуулах аян эхэллээ

G.Press 2 сарын өмнө 78 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Залуучуудын төв байгууллага 10 жилийн ойгоо угтан "Туг аялуулах аян"-ыг эхлүүлээд буй. Аяныг хүрээнд  бүхний тэргүүнд сайхан сэтгэл, эрч хүч, идэвхи санаачлагаараа түүчээлж байдаг зүтгүүрчдийн төлөөлөл болох Улаанбаатар татах хэсгийн Залуучуудын салбар зөвлөл ЗТБ-ынхаа тугийг хүлээн авч бүтээлч ажлын аянаа эхлүүллээ. Тус салбар зөвлөл залуустаа чиглэн  "Өглөө бүрийг өөртөө" сэдэвт ажлыг, долоо хоног бүрийн Баасан гаригийн өглөөний 06:30 цагт хийж заншжээ. ЗТБ-ын  тугаа энэхүү сургалтаараа угтан авлаа. Ажилчид долоо хоногийн Баасан гаригийн орой ажлаа дуусгадаг бол Улаанбаатар татах хэсгийн салбар зөвлөлийн залуучууд Баасан гаригийн өглөөг эерэг хандлага, эрч хүч, урам зоригоор дүүрэн эхлүүлж байгаа аж.

"Өглөө бүрийг өөртөө" хэмээх хөгжлийн сургалтыг тэд 11 дэх долоо хоногтоо амжилттай зохион байгуулж байгаа ажээ. Залуучуудыг хүсэл тэмүүллээрээ манлайлж, өөрийн биеэр үлгэрлэж байгаа Улаанбаатар татах хэсгийн салбар зөвлөлийн тэргүүн Г.Лхагвасүрэнд болон хамт олондоо залуус талархал илэрхийлжээ. 

ЗТБ-ын "Туг аялуулах аян" нийт 42 долоо хоногийн хугацаанд үргэлжилж,  долоо хоног бүр нэг салбар зөвлөлөөр аялуулж төмөр замчин залуучууддаа зориулсан бүтээлч ажлуудыг тасралтгүй өрнүүлэх юм байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.