Нүүр Цаг үе Транзит тээвэр нэмэгдэж байна
Цаг үе

Транзит тээвэр нэмэгдэж байна

G.Press 7 цагийн өмнө 24 үзэлт 0 сэтгэгдэл

Замын дарга Х.Хэрлэн долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт гологдолгүй ажилласан байна. Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд тооцогдсон тав, Тээвэр зохион байгуулалтын болон Вагоны аж ахуй, Замын аж ахуйн албадад тус бүр нэг, бусдаар нэг, нийт ес бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үед 56 гологдолтой байсан бол энэ оны мөнд үед 38 гарч, 18 гологдлоор буурсан байна. Мөн дутагдал энэ онд 484 болж өмнөх оны мөн үеэс 31 нэгжээр буурчээ.

Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 19-нийг дуустал 30941.3 мянган тонн ачаа тээвэрлэж, 106.4 хувиар биелүүлжээ. Энэ нь төлөвлөгөөнөөс 1868.0, өмнөх оны мөн үеэс 1625.8 мянган тонноор тус тус давуулсан үзүүлэлт юм. Мөн хугацаанд 21911.4 мянган тонн ачаа ачиж, 105.5 хувиар биелүүллээ. Энэ нь төлөвлөгөөнөөс 1160.7, өнгөрсөн оны мөн үеэс 1142.2 мянган тонн тонноор тус тус давуулсан үзүүлэлт аж. Тайлант долоо хоногт 6425 вагон буюу хоногт дунджаар 50 вагон илүү буулгасан байна.

Орон нутгийн 283500, транзит 110900, экспорт 213400, импорт 81500 тонн буюу нийт 689300 тонн ачаа тээвэрлэв.

“Эрдэнэт” үйлдвэр 34 вагон илүү буюу 472 вагон ачжээ. Харин “Шивээ-Овоо” ХК 166 вагон дутуу буюу 2331, “Багануур” ХК 167 вагон дутуу буюу 4393, “Шарын гол” ХК 29 вагон дутуу буюу 1510 вагон ачсан байна.

Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөг 39.32 км/цагаар буюу төлөвлөгөөтэй харьцуулахад 0.02 км/цагаар хурдсаж, 100.1 хувиар биелэв. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 18 галт тэрэг 1894 минут зогссон байна.

Галт тэрэгний дундаж жин 3250.50 тонн болж, төлөвлөгөөнөөс 10.50 тонноор өсөж, 100.3 хувиар биелэв. Зүтгүүрийн бүтээмж 1485.60 мянган бохир тонн/км болж, төлөвлөгөөнөөс 25.60 мянган бохир тонн/км-ээр нэмэгдэж, 107.7 хувиар биеллээ. Вагон эргэлт 4.3 хоног болж төлөвлөгөөнөөс 0.1 хоногоор удааширлаа.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 110 галт тэрэг /666 вагон/ хүлээн авч, 111 галт тэрэг /671.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 15.7-15.8 галт тэрэг болов.

Нарийн царигаар өмнөх долоо хоногоос буурч 50 галт тэрэг /377.8 вагон/ хүлээн авч, 51 галт тэрэг /393 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.1-7.2 галт тэрэг боллоо.

Сүхбаатар-Наушкиар галт тэрэг солилцоо өсөж 64 галт тэрэг /424.5 вагон/ хүлээн авч, 54 галт тэрэг /346.5 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 7.7-9.1 галт тэрэг солилцжээ.

Тайлант долоо хоногт чингэлгийн 71 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос зургаагаар илүү, оны эхнээс нийт 3422 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 29 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм.

Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2022, импортын 942 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос транзит 404, импорт 432-оор тус тус өссөн байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 790 чингэлэг, 2638 вагон ачаа байна.

“Эдрэнэс Тавантолгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрээс өчигдрийн байдлаар 82 галт тэрэг буюу 2580 вагон, 170680.26 тонн мидлинг тээвэрлэжээ. Одоогийн байдлаар 9319.74 тонн үлдэж буй тул энэ сард бүрэн тээвэрлэж дуусна гэдгийг Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга хэллээ.

Хөх нүүрсний хувьд өчигдрийн байдлаар 39 галт тэрэг буюу 1903 вагон, 88048.47 тонныг Эрээн өртөөнөөс тээвэрлэн Баян өртөөнд буулгаад байгаа аж.

Нефтийн бүтээгдэхүүний хувьд энэ сарын 23-ны 08.00 цагийн байдлаар Замын хэмжээнд нийт 1391 цистерн вагон байгаагийн 175 вагон нь АИ-92, долоон вагон АИ-95, 1206 вагон дизелийн түлш, хоёр вагон онгоцны түлш байна. Үүнээс өртөөнд ирсэн 598 вагоноос 171 нь бууж, бусад нь гаалийн бүрдүүлэлт, фронт хүлээх, хүлээн авах замгүй, зам хаалттай, хаяг солих зэрэг шалтгаанаар зам дээр зогсож байгаа аж.

Түүнчлэн, Вагоны аж ахуйн албаны болон Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга нар ажлаа танилцууллаа. Зүтгүүрийн аж ахуйн алба тайлант долоо хоногт төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлжээ. Харин вагоны аж ахуйн албаны хувьд оны эхнээс засварын төлөвлөгөөний биелэлтүүд нь 90-99 хувийн биелэлттэй байна.

Хурлын төгсгөлд Замын дарга галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлын сахиж ажиллахыг үүрэг болголоо.

 

М.Наранболд

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.