Нүүр Цаг үе Оны ажлаа дүгнэж, “Бүтээлч инженер”-ээ шалгаруулав
Цаг үе

Оны ажлаа дүгнэж, “Бүтээлч инженер”-ээ шалгаруулав

G.Press 7 цагийн өмнө 21 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны харьяа салбар нэгжүүдийн ерөнхий инженер, сургалт-технологийн инженер, ХАБЭА-н инженерүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөн өнгөрсөн Баасан гарагт боллоо. Сургалт, зөвлөгөөнд оролцогчдод Тээвэр зохион байгуулалтын албаны 2026 онд хийж хэрэгжүүлсэн ажил, гаргасан алдаа, үл тохирлууд, 2027 онд хийх ажлын төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, “Техник, технологийн бичиг баримт бүрдүүлэлт, хяналт”, “Менежментийн нэгдсэн тогтолцооны удирдлагын дүн шинжилгээ”, “Замын даргын №01 тоот тушаалын хэрэгжилт, тайлан мэдээ гаргах”, “Оновчтой төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт” гэсэн сэдвүүдээр Тээвэр захион байгуулалтын алба, ХАБЭА-н алба, Техникийн бодлого, стандарчлалын алба, Хүний нөөцийн  албаны холбогдох албан тушаалтнууд сургалт  хийв.

Сургалт, зөвлөгөөний үеэр оны төлөвлөгөөт зорилт, Замын даргын №01 тоот тушаалыг болон Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, цахим сургалт зохион байгуулахад амжилт гаргасан Дархан өртөөний ерөнхий инженер Г.Энхбаярыг “Бүтээлч инженер-2026”-аар шалгаруулж, шагналыг нь гардууллаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.