Нүүр Цаг үе Тохирлын дугаараа тулгаж, үзээрэй!
Цаг үе

Тохирлын дугаараа тулгаж, үзээрэй!

G.Press 2 жилийн өмнө 53 үзэлт 0 сэтгэгдэл

                                                     

"Ган зам" сонины  "Хонжворт сугалаа"-ны тохирлын  есөн  азтныг уламжлал ёсоор  Төмөр замчдын мэргэжлийн баярын үеэр тодруулсныг бид өмнө нь мэдээлсэн. Манай сонины редакциас захиалагч, уншигчдынхаа дунд 24 дэх жилдээ зохион байгуулсан сугалаанаас ТБДҮ-ийн технологич инженер Т.Нямдорж өнгөт зурагт, Вагон ашиглалтын депогийн Айраг техник үйлчилгээний газрын вагон үзэгч Ж.Батболд тоос сорогч, БАҮ-ний I ангийн сантехникийн механик Ч.Алтай аяны майхан, Улаанбаатар татах хэсгийн засварчин Б.Наранзул хүүхдиин унадаг дугуй нар хожоод байна.   Өнөөдрийн байдлаар:

  • Богино долгионы зуух – 0000387

  • Жимсний шүүс шахагч – 0001687

  •  Мини хөргөгч  - 0003628

  •  Кофе чанагч   - 0002446 дугаартай хонжворууд  тус тус үлдээд байна.

 Уншигч та "Ган зам"сонины 2023 оны наймдугаар сарын 02-ны  өдрийн 31 дүгээрт нийтлэгдсэн тохирлын дугаарыг  тулгаж үзээрэй.  

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.