Нүүр Цаг үе Төвийн хэсэглэлд Замын даргын үзлэг үргэлжилж байна
Цаг үе

Төвийн хэсэглэлд Замын даргын үзлэг үргэлжилж байна

G.Press 1 жилийн өмнө 78 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өнөөдөр Замын даргын үзлэгийн комисс хөдөлгөөний болон нийгмийн чиглэлээр хоёр хэсэг болон хуваагдаж төвийн хэсэглэлд үзлэг хийлээ. УБТЗ-ын I орлогч дарга О. А. Казаковоор ахлуулсан үзлэгийн багийнхан  Амгалан өртөө, Улаанбаатар татах хэсэг, Замын II анги, Дохиолол холбооны II анги, Рэйлком төв, Төв засварын үйлдвэр, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны Амгалан дах материалын агуулах, АБТЭМА-гийн Амгалан дах цехийн зуны тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдлыг шалгалаа. Харин Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар Төв засварын үйлдвэр, Дулаан дамжуулах төвийн ажилчдын хоолны газар, Хүүхдийн секторын харьяа Бамбарууш цэцэрлэг, ЗТЯ-ны дэргэдэх Ган зам салбар цэцэрлэг, Сурагчдын дотуур байр, Дэгдээхэй, Найрамдал цэцэрлэгүүдээр орж ажил үйлчилгээний бэлэн байдал, үйл ажиллагааны аюулгүй ажиллагааны горим зэргийг шалгасан юм. Мөн ТЗДС, Политехник коллежийн удирдлагууд болон багш нартай уулзаж ярилцан, Замчин спорт хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Үзлэг маргааш Толгойт өртөөнөөс үргэлжилнэ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.