Нүүр Нийгэм Төвийн бүсийн ҮЭХ-д зөвлөлдлөө
Нийгэм

Төвийн бүсийн ҮЭХ-д зөвлөлдлөө

G.Press 1 жилийн өмнө 104 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

 

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны төвийн бүсийн идэвхтэн сонгуультны зөвлөгөөн МҮЭСТО-д 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр боллоо.

Зөвлөгөөнөөр МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024 оны үйл ажиллагааны товч тайланг сонсож, ”Хамтын гэрээ цалин хөлс, олговор”, “ҮЭ-ийн эрхийн баталгааг хангах”, “ХАБЭА-г сайжруулахад ҮЭ-ийн оролцоо” гэсэн сэдвүүдээр бүлгийн хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлэг дээр гарсан санал, дүгнэлтийг зөвлөгөөнд оролцогчдод нэгтгэн сонсгож, ҮЭ-ийн холбооны цаашдын ажлын төлөвлөгөөнд тусган ажиллахаар боллоо.

Зөвлөгөөнд оролцогчдод Сургалт, судалгааны “Полиси” төвийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэгэрэл “ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны харилцаа хандлага” сэдвээр сонирхолтой лекц уншив. “ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд бол манлайлагчид юм. Манлайллыг сайжруулна гэдэг бол хандлагыг сайжруулна гэсэн үг. Манлайлал бол гишүүддээ үйлчлэхийн нэр юм” гэж “Полиси” төвийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэгэрэл хэллээ.

Ийнхүү төвийн бүсийн идэвхтэн сонгуультны зөвлөгөөн ҮЭ-ийн байгууллагын чиг үүргийн талаарх мэдлэгийг аривжуулж харилцан мэдээлэл, туршлага солилцсон үр дүнтэй болж өнгөрлөө.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.