Энэ жилийн замын төлөвлөгөөт засварын ажил хойшилсон ч ЗЗМС-ын хамт олны хувьд энэ намар хийх ажил багагүй байгаа аж. Тухайлбал, энэ сарын 22, 29-нд зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн замд (2.5 км-т) өргөтгөлийн ажил, мөн Сүхбаатар өртөөний 25 дугаар км-т, Шарын голын 42 дугаар км-т авто машины хонгилон гарц тус тус барихаар бэлтгэлээ хангаж байна.
