Улаанбаатар хотын төв вокзалын хонгилон гарцыг наймдугаар сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан юм. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хүндрэлүүд гарч, товлосон хугацаанд ашиглалтад оруулж амжихааргүй болоод байна. Бид үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг хангахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа тул та бүхэн засварын хугацаанд хүлээцтэй хандахыг хүсье.