УБТЗ-ын Ерөнхий Хорооны зүгээс өгсөн үүргийн дагуу урт, дунд, богино хугацааны хөрөнгө оруулалтуудын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор үр ашгийг урьдчилан тооцдог байх, тухайн төслүүдийг хэрэгжүүлсний дараах ашиглалт, хүрсэн дүнд мониторинг хийх ажлыг 2023 оноос нэвтрүүлж эхэлсэн.
Их барилга, хөрөнгө оруулалтын албанаас хөрөнгө оруулалтын төслийг үнэлэн дүгнэж шалгаруулах, хэрэгжүүлэх, мониторинг хийх үйл ажиллагааны журам, төсөл боловсруулах гарын авлага зэргийг Замын даргын 2023 оны 304 тоот тушаалаар батлуулан хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотой замын нийт 60 эдийн засагч нарт Төслийн арга зүй сэдэвт сургалтыг 2023 оны 6 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ оноос эхлэн 2023 оны хэрэгжүүлсэн төслүүдэд мониторинг хийх, 2024 оны төлөвлөгөөний төсөлд санал ирсэн ажлуудаас сонгож, төсөл бичиж, үр өгөөжийн тооцоо хийх зэрэг ажил явагдах тул замын захиргаанаас онцгой ач холбогдол өгч сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.
