"УБТЗ" ХНН -ын түүхт 75 жилийн ойн баярын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор  Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгаланг шагнав. Мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд, Дохиолол холбооны I анги  дарга Я.Амартайван, нарын долоон хүнийг, “Алтан гадас одон”-оор Улаанбаатар татах хэсгийн Амрах байрны үйлчлэгч С.Уранчимэг, Замын III ангийн Хэсэглэлийн инженер М.Намшир нарын 15 хүнийг, Төмөр бетон дэрний үйлдврийн оператор Г.Ганбат,  Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа нарын 13 хүнийг шагнасан юм. Мөн Зам, тээврийн  сайдын тушаалаар “Хүндэт төмөр замчин” тэмдэгээр “Өвөр Байгалийн төмөр замын дарга А.Алесксандрович, Дорнод-Сибирийн төмөр замын төрийн байгууллагатай харилцах асуудал эрхэлсэн орлогч дарга П.Викторович нарыг шагнасан бол "Оросын төмөр замууд" НХН-ийн Ерөнхий захирлын тушаалаар УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Ариунболд нарыг,  тус нийгэмлэгийн "Захирлын нэрэмжит шагнал”-аар Дархан татах хэсэг машинч А.Ганбаатар, Техникийн бодлого стандартчллын албаны Ерөнхий инженер Н.Анатольевич нарыг, “Хүндэт өргөмжлөл”-өөр Төлөвлөлт эдийн засгийн албаны дарга З.Энхбаяр, “Талархал”-аар Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтсийн дарга А.Алтаншагай нарын зургаан хүнийг, Төмөр замын дээд сургуулийн  багш Д.Ганчимэг, Гадаад харилцааны албаны  орчуулагч Х.Нэмүүнзаяа, Зорчигч тээврийн албаны инженер Я.Солонго, Зүтгүүрийн аж ахуйн орлогч дарга Д.Хорлоог тус тус шагнаж, УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн энгэрийг “Петр Губонин” -ны одонгоор мялаалаа.