Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Замын I ангийн Тор засагч нарын туршлага солилцох нэгдсэн зөвөлгөөнийг тус ангийн V хэсгийн сургалтын танхимд, практик сургалтыг 96-р км-ийн зүүн 5-7 дугаар зуутад засвар хийж зохион байгууллаа. Зөвөлгөөнд Замын ангийн орлогч дарга, ҮЭХ дарга, инженерүүд үндсэн 41 тор засагч нийт 51 ажилчид оролцжээ.
Замын I ангийн тор засагч нарын мэдлэгийг ахиулах, ажилдаа хандах хандлагыг өөриймсөг болгох, ГТХАБ болон ХАБЭА-н хэрхэн хангаж ажиллах талаар заавар зөвлөмжүүдийг ажил хэрэг болгох, тушаал, журмыг хэрэгжүүлэх талаар зохион байгууллаа.
Зам ПЧ-1 Б.Нанзаддорж- Торон хашаа шалгах журам, Замын даргын А-206тоот тушаал, А-258 тоот тушаал
ҮЭХ дарга Д.Гүнсмаа-УБТЗ-ын ҮЭХ хамтын гэрээ, Замын даргын А-555, А-207тоот тушаал, хөдөлмөр нийгэм хамгаалаллын А-221 тоот тушаал
ПЧИ-2 Ч.Түмэн-Өлзий- 2023оны торон хашааны ажлын тайлан, 2024оны торон хашааны гүйцэтгэл, ГТХАБ-ыг хэрхэн хангаж ажиллах
ПЧИоб- Э.Бямбасүрэн- Тор засагчийн ажлын байрны тодорхойлолт, ажлын технологи
ПЧИу-1 Б.Мөнхбаяр- Төмөр замын аюултай бүсийг хэрэгжүүлэх
ПЧИу-2 Д.Батнасан- Тохрон хашаанд үзлэг шалгалт хийх, ажлын гүйцэтгэл
ПД-5 хэсгийн ЗАМЫН АЛБАНЫ АВАРГА тор засагч Г.Чинбатын ажлын арга барил, туршлагаас хуваацлаа
ПТО дарга Оюунболд- Замын даргын А-106 тоот тушаал сэдвүүдээр сургалт орлоо.
ҮЭХ дарга Д.Гүнсмаа ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуулан ажилласан ПД-4 тор засагч Б.Наранболд, ПД-8 тор засагч Г.Батболд, ПД-9 тор засагч Н.Нэргүй, ПД-12 тор засагч Ж.Ганзориг, ПД-14 тор засагч О.Ганзориг нарыг тус бүр 150000 төгрөгөөр урамшуулан шагналаа.
