Замын IV ангийн “ТОР ЗАСАГЧ нарын зөвлөгөөн”-ийг Замын II хэсгийг түшиглэн энэ сарын 16-нд зохион байгуулжээ. Зөвлөгөөнд Замын IV ангийн орлогч дарга Б.Ням-Эрдэнэ, гүүрийн иженер Б.Балдандорж, ХАБЭА-н инженер Г.Солонгоцацрал, технологи сургалтын инженер Д.Урангоо нар цаг үеийн байдал болон хүндрэлтэй асуудлууд, цаашид хийх ажлын талаар илтгэл тавьсан байна. Мөн Замын IX хэсгийн тор засагч Д.Бадамгарав, XIII хэсгийн тор засагч Д.Энхцэцэг нар 2023 онд хийсэн ажил, цаашид хийх ажлын талаар илтгэл танилцуулга хийжээ. Түүнчлэн Замын II хэсгийн 861 дугаар км-ийн зүүн талд практик сургалт зохион байгуулж 500 метр торон хашааг шинээр татсанаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Зөвлөгөөний хүрээнд тор засагч нар тулгамдаж байгаа асуудлынхаа талаар санал асуулга өрнүүлсэн байна.
