Арваннэгдүгээр сарын 1-нээс зорчигч тээврийн цахим үйлчилгээг дэмжсэнээс хойш Хятадын Төмөр замын групп ХХК нь Татварын ерөнхий газар, Сангийн яамтай харилцаа холбоо, зохицуулалтаа тасралтгүй бэхжүүлж байна. Энэ хүрээнд цахим үйлчилгээг хэрэгжилтийг цаг тухайд нь үнэлж, зорчигч тээврийн цахим үйлчилгээний платформын функцийг оновчтой болгож, цахимаар тасалбар худалдан авах үйлчилгээг тасралтгүй сайжруулж байна. Арванхоёрдугаар сарын 7-ны байдлаар зорчигчид төмөр замын 12306 цахим хуудсаар дамжуулан 10 сая гаруй цахим тасалбар авчээ. Цахим тасалбар нь НӨАТ-ын цаасан падаантай адил эрх зүйн чадамжтай юм. Зорчигчид цахим тасалбарыг авах нь илүү хялбар төдийгүй аюулгүй гэж үзэж байна. Цахим тасалбарыг сайтаас эсвэл өөртөө үйлчлэх киоск машинаас авах, бас хэвлэх боломжтой юм. Ийнхүү цахим тасалбарыг худалдах болсноор цаасны хэрэглээ буурч байгаа аж. Зорчигчдоос ирсэн санал хүсэлтийг үндэслэн Төмөр замын алба нь цахим тасалбарын үйлчилгээг илүү шуурхай, чиг үүргийг нь илүү баялаг, төгс үйлчилгээ болгохын тулд шинэчилж байна. Одоогийн байдлаар, уг платформ нь зорчигчдод цахим тасалбарын форматын файлуудыг OFD форматаар эсвэл PDF форматаар татаж авах, зорчигч 120 хүртэлх хятад тэмдэгтэд багтаан худалдан авагчийн мэдээллийг оруулах гэх мэтээр шийджээ. Зорчигчид төмөр замын цахим тасалбарыг татварын хөнгөлөлт, урьдчилгаа төлбөрт ашиглах шаардлагатай бол аялал дууссан хураамж төлсөнөөс хойш 180 хоногийн дотор төмөр замын 12306 дансанд нэвтэрч цахим нэхэмжлэх хүсэлт гарган нөхөн авах боломжтой аж.

Эх сурвалж: “Хятадын төмөр замууд” корпораци http://www.china-railway.com.cn/xwzx/ywsl/202412/t20241212_139802.html