Та өмнө нь галт тэрэгний зам дээрх хайргыг харж байсан уу?
Эдгээр жижиг чулуунууд нь зүгээр нэг дүүргэгч биш бөгөөд хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэдэг юм.
Хамгийн түрүүнд энэхүү хайрга чулуунууд нь төмөр замын тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.
Тогтворжуулагч нь ихэвчлэн 25-63 мм фракцтай кварцит, базальт, боржин чулуунаас бүрдэх бөгөөд үрэлтийн тусламжтайгаар галт тэрэгнээс зам дээр ирэх ачааллыг хуваарилж, хөрсний хэв гажилтаас сэргийлдэг байна. Мөн ус, бороо ихтэй үед усыг шүүж, болзошгүй үерийн аюулаас сэргийлдэг аж.
Түүний өөр нэг үүрэг бол галт тэрэг явж байх үед галт тэрэгнээс үүссэн чичиргээг арилгах явдал. Хэрвээ төмөр замын тогтворжуулагч энэхүү жижиг хайрга чулуунууд байгаагүй бол галт тэрэгний чичиргээ хэдэн арван метрийн цаанаас мэдрэгдэх байсан юм.