Нүүр Цаг үе Төмөр замын шилдэг бүтээл шалгаруулах өдөрлөг болно
Цаг үе

Төмөр замын шилдэг бүтээл шалгаруулах өдөрлөг болно

G.Press 1 жилийн өмнө 46 үзэлт 0 сэтгэгдэл

 

Жил бүр УБТЗ ХНН Оюуны өмчийн газартай хамтран “Шинэ бүтээл, ашигтай загвар” (ШБАЗ) шалгаруулан төмөр замын үйлдвэрлэл үйлчилгээ, үйл ажиллагаанд нэвтрүүлдэг билээ. Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрийг угтаж Замын захиргаанаас “Шилдэг бүтээл, бүтээлч ажилтан, бүтээлч нэгж-2024” шалгаруулах болзолт уралдааныг зарлажээ. Замын хэмжээнд оюуны өмч, инновацийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах энэхүү өдөрлөгийг ирэх 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.  Өдөрлөгт УБТЗ-ын алба, төв, хэлтэс салбар нэгжийн бүхий л инженер техникийн ажилтнууд хамрагдах юм. Оюуны өмч, инновацийн үйл ажиллагааны өдөрлөгт жил бүр төмөр замын аж ахуйн нэгж байгууллагууд идэвхитэй оролцдог бөгөөд 2024 онд хийж бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, мөн нэвтрүүлэхээр зэхэж буй хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, эдийн засгийн үр өгөөжтэй бүтээлүүдийг биет байдлаар үзүүлэх юм.

“Шилдэг бүтээл, бүтээлч ажилтан, бүтээлч нэгж-2024” болзолт уралдаанд шалгарсан бүтээлийг хэвлэл мэдээллээр сурталчлан таниулах ажлыг ч хийхээр төлөвлөж байна. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, ЗТЯ, төмөр замын бусад байгууллагууд ч оролцох юм.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.