Нүүр Цаг үе Төмөр замын салбарын тээврийн статистикчдын зөвлөгөөн боллоо
Цаг үе

Төмөр замын салбарын тээврийн статистикчдын зөвлөгөөн боллоо

G.Press 2 жилийн өмнө 76 үзэлт 0 сэтгэгдэл

 

"Төмөр замын салбарын тээврийн статистикчдын зөвлөгөөн"-ийг УБТЗ ХНН амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “БТЕГ” ХХК зэрэг байгууллагуудын статистикчид оролцон төмөр замын тээврийн статистикийн бүрдэлт, хүртээмжлэл, статистик өгөгдлийн мэдээллийн нэгдсэн сангийн бүрдэлт, "цэвэр" өгөгдлийг бүрдүүлэх data cleaning process-ийн мөн чанар, түүний үнэ цэнэ болон тулгамдаж буй асуудлуудаар зөвлөлдлөө.

Зөвлөгөөнд оролцогсод Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны дэд хөтөлбөрийн хүрээнд “Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформ”-ыг хөгжүүлэх ажлыг эхлүүлэн өнөөдрийн байдлаар төмөр замын нэр томьёо, статистик маягтууд, архитектурын элементүүдийг нэгдсэн платформд бүрэн хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.