Нүүр УБТЗ ХНН Төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах зорилгоор хонгилон гарц барилаа
УБТЗ ХНН

Төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах зорилгоор хонгилон гарц барилаа

G.Press 2 жилийн өмнө 87 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс нийслэл болон аймаг орон нутгийн удирдлагатай хамтран төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг барих ажлыг шат дараатай хэрэгжүүлж ирсэн.

"УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэрт орших төмөр замын 25-р км-ын 1-р зуутад байрлах гармын эрсдэлийг бууруулахын тулд ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг барихаар тохирсны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд УБТЗ-ын хамт олон уг ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Уг ажилд 10 машин техник, 120 гаруй төмөр замчид ажиллав. Төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах зорилгоор УБТЗ -ын зүгээс хийж байгаа олон ажлын нэг болох энэхүү хонгилон гарцыг хийснээр төмөр замын аюултай бүсээр нэвтрэх тээврийн хэрэгсэл, ард иргэдийн амь нас аюулгүй байдал бүрэн хангагдах юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.