Нүүр Цаг үе Төмөр замын дагуух хориг хашааг зэрлэг амьтдад ээлтэй байдлаар шинэчилнэ
Цаг үе

Төмөр замын дагуух хориг хашааг зэрлэг амьтдад ээлтэй байдлаар шинэчилнэ

G.Press 9 цагийн өмнө 15 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Олон улсын Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах  Нийгэмлэг /WCS/-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Ш.А.Жастин нар Зэрлэг амьтдыг хамгаалах, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор төмөр замын дагуух зарим газрын хориг хашааг зэрлэг амьтдад ээлтэй MNS70422024 стандартын дагуу шинэчилж, үр нөлөөг нь хянаж мониторинг хийх юм.

Санамж бичигт гарын үсэг зурахад талуудын төлөөллүүд байлцлаа.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.