УБТЗ-ын даргын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/94 тоот тушаалаар 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн УБТЗ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүүхэд асрах чөлөө авсан эхийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх, эх нялхсын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхэд “Цалинтай ээж” тэтгэмжийг олгох тухай журмыг баталснаа "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн Цагаан сарын баярын хурлын үеэр мэдэгдлээ. Энэхүү журмаар 0-2 хүртэлх насны хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхчүүд сар бүр 220.000 төгрөгийн тэтгэмж авах юм. Энэхүү тэтгэмж нь төмөр замчид бидний ирээдүй болсон үр хүүхэд, төмөр замчин эхчүүдийн төлөө хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт болно гэж Замын дарга мэдэгдлээ.