Шинэ жилийн баярыг тохиолдуулан Замын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Төмөр замын төв эмнэлгийн их эмч Б.Бямбажав, УБТЗ-ын урд бүс хариуцсан менежер О.Энхтөр, Хүүхдийн секторын харъяа 185-р цэцэрлэгийн туслах багш С.Бямбадулам, Зорчигч үйлчилгээний төвийн ахмад ажилтан Л. Үржинбадам нарыг "Төмөр замчны алдар" цол тэмдгээр шагнасныг УБТЗ-ын 1-р орлогч дарга О.А. Казаков гардуулж баяр хүргэлээ.
