УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргийн төмөр замчид, ахмадын төлөөлөлтэй уулзаж, санаачлан боловсруулж батлуулсан хууль, бусад хийсэн ажлаа танилцууллаа. Уулзалтыг УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн нээж хэлэхдээ “Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нь Баянгол дүүргийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээн, сонгогч түмнийхээ дуу хоолой болж, эрх ашгийг нь хамгаалан чин шударгаар ажиллаж байгаа төрийн түшээдийн нэг юм.
Тэрээр хууль санаачлах, төрийн бодлогыг тодорхойлох, сонгогч түмнийхээ захиа даалгаврыг биелүүлэхийн зэрэгцээ УБТЗ-ын Политехник коллеж болон Хүүхдийн секторын харьяа 5 цэцэрлэгт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс гадна УБТЗ-ын төв эмнэлэгт 30 сая төгрөгийг хувиасаа хандивлаж, 250 ахмадуудыг солонгосын эмч нарын үзлэгт хамруулсан явдалд нийт төмөр замчдынхаа өмнөөс танд талархал илэрхийлье гэв.
Баянгол дүүрэгт УБТЗ-ын Удирдах газар, Улаанбаатар өртөө, Зорчигчийн вагон депо, Вагон ашиглалтын депо, Зорчигч тээврийн төв, Төв эмнэлэг зэрэг УБТЗ-ын томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүд байрладаг бөгөөд УБТЗ-ын 2700 шахам ажилтан, 1500 орчим ахмадууд оршин суудаг юм.
Уулзалтын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан зарим ахмадууд, төмөр замчдыг төрийн одон, медалиар шагнаж, баяр хүргэв.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Замын даргын ажлын албаны Ерөнхий нягтлан бодогч И.Гэрэлмандахыг
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
УБТЗ-ын Ахмадын холбооны соёл, олон түмний зохион байгуулагч Ц.Шалсмаа
Зорчигч тээврийн үйлчилгээний төвийн Ахмадын зөвлөлийн дарга Н.Жаргалсайхан
Авто тээвэр үйлчилгээний төвийн Ахмадын зөвлөлийн дарга Б.Соня
Улаанбаатар Татах хэсгийн машинч Д.Эрдэнэбат
Тээвэр зохион байгуулалтын албаны ачаа тээвэр хариуцсан ахлах байцаагч Ц.Төгсжаргал
Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга С.Анхтуяа
Замын аж ахуйн инженер механик Б.Эрдэнэбаяр
ТЗИС-ийн ахлах багш М.Энхбаяр
ТЗИС-ийн слесарь С.Цэдэн-Иш нарыг
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Зорчигчийн вагон депогийн дарга Ч.Мөнхбат
Зорчигчийн вагон депогийн сургалтын инженер Б.Гэрэлмаа нарыг тус тус шагналаа.
