2025 оныг УБТЗ-ын хамт олон урам зоригтой амжилттай эхлүүлж байна. Энэ сарын 10-ны өдрийг хүртэлх байдлаар 891.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 52.5 мянган тонноор, 618.4 мянган тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үеэс 39 мянган тонноор тус тус илүү байна. Мөн хугацаанд дамжин өнгөрөх чингэлгийн 77 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс хоёр галт тэргээр илүү байв. Гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн энэ эрчээрээ ажиллавал өнгөрсөн оныхоо түүхэн дээд амжилтыг ахиулах боломж бидэнд байна.