Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байгаа билээ. Энэхүү хөдөлгөөнд УБТЗ идэвхтэй оролцож, салбар нэгжүүд жил бүр тогтмол мод тарьж байгаа юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2021 оноос энэ оны зургадугаар сар хүртэл төмөр замчид 154 мянган мод тарьж, ургуулаад байгаа аж. Энэхүү хөдөлгөөний суурь зорилгын нэг нь усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, хөрс, газрын доройтлыг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсон юм. Учир нь, НҮБ-ын судалгаагаар манай улс жилд 2.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний хөрсөө алдаж буйг анхааруулсан байна.