Нүүр УБТЗ ХНН Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмж, А/207 тушаалыг хүчингүй болгов
УБТЗ ХНН

Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмж, А/207 тушаалыг хүчингүй болгов

G.Press 2 жилийн өмнө 118 үзэлт 0 сэтгэгдэл

 

"УБТЗ" ХНН үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиолдож байгаатай холбогдуулан нийт ажилчдынхаа урам зоригийг нэмэгдүүлэх, тэдэнд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотой байгуулсан 2024-2025 онд байгуулсан хамтын гэрээний 2.7-д заасан цалин хөлс нэмэх тухай заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Замын даргын тушаалаар 2024 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нийт ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар нэмэх тушаалд "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн гарын үсэг зурлаа. 

Энэхүү тушаалд УБТЗ-ын 16 мянга шахам төмөр замчид хамрагдаж байгаа юм. Үндсэн цалинг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор тээвэр зохион байгуулалтыг сайжруулж, гадаад сургалт, хурал чуулган, тэмцээн уралдаан, гадаад томилолт зэрэг арга хэмжээг хязгаарлах зэрэг орлого олох, зардал бууруулах, авлага барагдуулах ажлыг ХНХ-ын сайдын тушаалын хавсралтаар батлагдсан "Дундаж цалн хөлс тодорхойлох журам"-аар зохицуулаагүй зарим тэтгэмж, нэг удаагийн шагнал бодох аргачлалыг тодорхой болгох зорилгоор Замын даргын 2024 оны А/207 дугаар тушаалыг хүчингүй болголоо. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.