Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гаргийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ өдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа байгууллагуудын төмөр замчид Хангай-Багахангай хоорондын замын 503-р км-т “Төмөр замчдын ногоон төгөл-2030” мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.
Мөн энэ өдөр Хөшигийн хөндийн хурдны зам дагуу ЗТХЯ-ны харьяа байгууллагуудын "Зам тээврийн салбарын төгөл" мод тарих арга хэмжээнд УБТЗ-ын хамт олны төлөөлөл оролцсон юм.
Нийгмийн хариуцлагаа ямагт эрхэмлэн дээдэлдэг УБТЗ-ын хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө гарган ажиллаж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд УБТЗ-ын хамт олон 2030 он хүртэл 4 сая мод тарих бөгөөд энэ ажлын хүрээнд вокзал, цэцэрлэгт хүрээлэн, өртөө зөрлөг, төмөр замын дагуу мод тарих юм.