Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөний хүрээнд УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагаас зохион байгуулан Хангай-Багахангай хоорондын замын 503 дугаар км-т байрлах төмөр замчдын "Ногоон төгөл-2030"-д төмөр замчин залуус мод тарилаа. Тогтмол зохион байгуулдаг уг арга хэмжээнд Улаанбаатар зангилааны аж ахуйн нэгж, алба, төвийн ажилтнууд хамрагдав. Энэ өдөр залуус 400 хайлаас, 120 нарс, 20 гацуур мод суулгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнд өөрсдийн хувь нэмрийг оруулсан юм. Мөн салбар нэгж, алба, төвийн төлөөллүүдэд БАТЛАМЖ гардуулж, мод суулгаад орхих биш эргэж тойрч, хайрлаж хамгаалж байхыг Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт хүслээ.