Нүүр Чөлөөт Төмөр замчдын эзэнтэй онигоо
Чөлөөт

Төмөр замчдын эзэнтэй онигоо

G.Press 1 жилийн өмнө 125 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

 

Улаанбаатар өртөөний найруулагч асан Г.Түмэнбаяр ээлжийн ажилтай тул охиныхоо эцэг, эхийн хуралд сууж чаддагүй байж. Нэг удаа очоод суутал багш нь “Та хэний аав билээ” гэж. Охиныхоо нэрийг хэлтэл, “Та юу хийдэг вэ?” гэв. “Аан, найруулагч” гэвэл багш “Өө ашгүй дээ, та чинь урлагийн хүн байна. Манай урлагийн үзлэгийг найруулж өгөөрэй” гэжээ.

 

***

Нэг өртөөний жижүүр цэргийн найзтайгаа уулзтал “Чи сайхан залах юм аа. Төмөр замын чуулга дээр очоод найруулагч хийдэг гээд чамайг асуусан чинь “Тийм хүн манайд байхгүй гээд байна лээ шдээ” гэжээ.

***

Хонхор өртөөний жижүүр О.Энхболд цэргийн найзтайгаа уулжээ. Найз нь “Ямар ажил хийж байгаа вэ” гэхээр нь “Жижүүрээр, эхнэр бид хоёр хоёулаа жижүүр” гэвэл нөгөө хүн “Тийм үү, би ч бас жижүүрээр ажиллаж байгаа” гэж. Найзыгаа бас төмөр замд орж гэж олзуурхаад “Хаана вэ” гэтэл “Хөгшин нь хоёрдугаар эмнэлгийн үүдэнд сууж байгаа. Чи харин эхнэртэйгээ хоёулаа жижүүр гэж үү дээ” гээд гайхсан гэдэг.

***

Нэгэн ахлах үзэгч цайны газар хоол идэж байснаа “Хоолонд чинь яс байна” гээд орилжээ. Зөөгч сандран гүйж ирээд сэрээгээр хоолыг нь хутгаж үзсэнээ “Таны шүд л байна. Алив амаа ангай даа” гэхэд мань эр бантсандаа “Шүд чинь тэгээд яс биш юм уу?” гэжээ.

***

Нэг депогийн даргын жолооч галт тэрэг ирж байх үед төмөр замын гарам дээр гэнэт тоормос нь ажилгүй болсон тул машинаасаа үсэрч амжсан байна. Галт тэрэг яаралтай тоормос хийсэн ч машин нь мөргүүлжээ. Гэтэл жолооч “Арай ч дээ, байгуулагынхаа даргын машиныг таньдаггүй юм байх даа...” гэж шогширсон гэдэг.

***

Хөтөл өртөөний шинэхэн жижүүр Замын даргын үзлэгийн комиссыг “Ноомхон...” гэсэн гэдэг. Анхы үзлэгээ тосохоор тусламж хүссэн түүнд луугарууд нь зааж өгсөн хэрэг л дээ.

***

Замын-Үүдэд шинээр орсон, хазгай хэлтэй ачигчийг “Классный вагон үзүүлье гээд вагон үзэгч дуудаад ир” гэж явуултал өнөөх нь очоод “Казайсан вагон үзүүлье гэнэ” гэжээ. Үзэгч нар “Хаана вагон хазайчихав” гээд сандран гүйж ирсэн байна.

***

Хуучцуул нь тойрч суугаад хөзөр тоглож байхдаа шинэ залууг “Хүн харж бай” гээд гаргасан байна. Хэсэг байж байгаад шинэ ажилтан орж ирэн “Ревзор явж байна” гэхээр нь пижигнэлдээд, хөзрөө нуугаад гараад иртэл резерв тэрэг гол замаар шууд явж байж л дээ.

***

Насаараа найруулагчаар ажилласан хүн машины арын суудалд сууж явж. Тэр үеийн машинд ухрахын камер байхгүй тул жолооч ухрахдаа “Хойно хэр зай байна” гэхэд мань хүн “Авто угсраа” гэжээ.

 

Зүтгүүрийн ангийн нэг оюутан дадлага хийгээд зүтгүүрийн бүхээгт явж байхад нь зааварлагч орж ирж. “Чи юу хийж байгаа хүн бэ?” гэсэнд оюутан “Би дагалдаж байгаа полнёрк байна” гэжээ. Санаа нь дублёр гэж байгаа нь тэр.

***

Олон жилийн өмнө нэг найруулагч вагоноо буруу холбосон байж. Тэгээд мэдэлгүй гол хоолойг нээтэл зөөлөн холбоос нь буудаад үүдэн шүдийг нь цөмлөчихөж. Хамт олон нь “Яав, юу болов” гэтэл “Аан, хашаа давж чулуу орж ирээд цохичихлоо” гэсэн гэдэг.

***

Дарханы ахлах үзэгч И.Батсайхан цонхоороо харж байтал вагон үзэгч нь савтай хоол бариад гэртээ орж байна гэнэ. Тэгэхээр нь утасаар залгаад “Дүү хоол хийж байна уу, ямар хоол вэ?” гэтэл “Лапша лапша” гэж. Ахлах үзэгч “Худлаа яриад, бууз үнэртээд байна” гээд тоглотол “Хаха, тиймээ бууз. Баригдчихдаг байна шдээ. Эмнэлэгт хүн эргэх гэж байгаа юм аа ах” гэжээ. Утасаар бууз үнэртсэн гэж бодсон хэрэг.

***

Айраг өртөөнд дээхэн үед аттестатчиллын шалгалтын үеэр дарга нарын албан тушаалыг асууж гэнэ. “УРб гэж ямар албан тушаалтан бэ?” гэтэл ажилтан бодож байгаад “Урд хэсгийн байцаагч” гэж. “Тэгвэл хойд хэсгийн байцаагчийг юу гэх вэ?” гэтэл “ХОРб” гэсэн гэнэ билээ.

***

Үзлэгийнхэн нэг ажилтнаас “Энэ жил ямар жил бил ээ” гэхэд нь нөгөө нөхөр “Үхэр жил” гэсэн гэдэг. Уг нь, тухайн жилийн зорилтыг хэлүүлэх гэж байж л дээ.

***

Салхит өртөөнд дөнгөж төгсөж ирсэн жижүүр ээлжинд гарч байжээ. Тэсгэн өдрийн цайны цагаар Үе угсрах баазын салбар замаас ДГКу-ийн машинч чанга яригчаар өртөөний жижүүр рүү “ДГКу-г өртөөний зам руу аваач, цайндаа орох гэсэн юм” гэтэл шинэ жижүүр Дэгээхүү гэдэг нэртэй хүн байна гэж бодоод “Наад хүн чинь өөрөө хөлөөрөө ирээд цайндаа орчихож болдоггүй юм уу” гэсэн гэдэг.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.