УБТЗ-ын хэмжээнд 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан, мөн Төмөр бетон дэрний үйлдвэр үүсэн байгуулагдсаны түүхт 28 жилийн ойг угтсан ”Хишиг өдөр" арга хэмжээнд тус үйлдвэрийн Захиргаа удирдлагын баг болон цех бүрийн төлөөллүүд харилцан туршлага солилцон ажиллажээ. Ажилтан зүгээр нэг ажлын хүч биш, харин байгууллагын хамгийн үнэтэй хөрөнгө юм. Тиймээс удирдлага, ажилтаны хоорондын харилцааг илүү нээлттэй болгосноор байгууллагын зорилго, шийдвэр гаргалтыг ажилтнуудад ил тод тайлбарлаж, тэдний санал бодлыг сонсож тусгах нь зүйтэй хэмээн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан аж.
