Төмөр бетон дэрний үйлдвэр энэ онд зургаан өртөө, зөрлөгийн найман объектод шаардлагатай 147 гүүр хоолойн хийц үйлдвэрлэжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хоёр дахин давуулан биелүүлээд байгаа аж. Үүнээс гадна, долоон байрлалд шаардлагатай 400 A,B,C,D,E төрлийн гүүр хоолойн хийцүүдийг энэ сараас эхлэн үйлдвэрлэж, аравдугаар сарын 15 гэхэд нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа манайд мэдээллэв.