Өнгөрсөн долоо хоногт (VI/19-VI/25) Тяньжин боомтоос Эрээн - Замын-Үүд чиглэл рүү нийт 16 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнөөс Монгол улс руу явахаар 4700TEU буюу 2350 чингэлгүүдийн үлдэгдэл байна. Тяньжин боомтоос Эрээн - Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 3-5 хоногт тээвэрлэгдэж байгаа ба боомтод ирсэн чингэлгүүд 35-45 хонож гарч байна гэсэн мэдээлэлтэй байна.
Улаанбаатар хотын Гаалийн Хяналтын Талбайнуудын нийт үлдэгдэл 1368 чингэлэг, үүнээс ачаатай 722 чингэлэг, хоосон 283, хоосон бичиг баримтгүй 270 чингэлэг байна. Замын-Үүд өртөөнд 93 импортын чингэлэг байна.
