Нүүр Цаг үе Тяньжин боомтод Монгол руу ирэхээр хүлээгдэж буй 4050 чингэлэг байна
Цаг үе

Тяньжин боомтод Монгол руу ирэхээр хүлээгдэж буй 4050 чингэлэг байна

G.Press 2 жилийн өмнө 61 үзэлт 0 сэтгэгдэл

 

Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос танилцуулав.

Энэ сарын сарын 1-нээс 26-ны хооронд тус боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарсан байна. Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4050 орчим чингэлэг бий аж.

Тус боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байгаа бөгөөд Эрээн-Замын-Үүд чиглэлд дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгааг дээрх холбооноос мэдээлсэн юм.  

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1023 чингэлэг байгаагаас ачаатай 886, хоосон 189 чингэлэг бий аж.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.