Дохиолол холбооны албаны хэмжээнд Телеграф цахилгаан мэдээний чиглэлээр “Тэргүүн туршлагын сургалт”-ын есдүгээр сарын 28-нд зохион байгууллаа. Уг сургалтад Дохиолол холбооны алба, Дохиолол холбооны албаны лаборатори, Дохиолол холбооны I, II, III ангийн удирдлагууд , Замын-Үүдээс Сүхбаатар хүртэлх шугам замын 12 телеграфын тасгийн нийт 40 ажилтан оролцлоо. Сургалтаар телеграфын үүсэл, хөгжил, хэрэглэгдэж байсан аппарат, тоног төхөөрөмж, одоо ашиглаж байгаа программуудын талаар танилцуулав. Мөн өнөөгийн байдал, цахилгаан мэдээний программыг сайжруулахын тулд хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү сургалтыг хамгийн сүүлд 2015 онд зохион байгуулж байжээ.