Нүүр Цаг үе Тээврийн үзүүлэлт улам бүр өссөөр байна
Цаг үе

Тээврийн үзүүлэлт улам бүр өссөөр байна

G.Press 1 жилийн өмнө 82 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

2024 оны эхнээс энэ сарын 5-ны өдрийг дуустал УБТЗ 30.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 929.5 мянган тонноор, 22.3 сая тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үеэс 527.3 мянган тонноор тус тус илүү байна. Өнгөрсөн долоо хоногт орон нутаг, экспорт, импорт, транзит тээврийн бүх үзүүлэлт өмнөх жилийн мөн үеэсээ өссөн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд–Эрээн өртөөдийн өргөн царигийн галт тэрэг солилцоо өгсөн талдаа 109, авсан талдаа 115 галт тэрэг байгаа бол нарийн царигаар өгсөн талдаа 51, авсан талдаа мөн 51 байгаа нь өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Мөн Наушки-Сүхбаатар өртөөдийн галт тэрэг солилцоо өгсөн талдаа 53, авсан талдаа 52 болж өнгөрсөн долоо хоногоосоо өсжээ. Энэ нь тус өртөөдийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд Замын удирдлагаас анхаарч Оросын талтай идэвхтэй хамтран ажиллаж байгаагийн үр дүн юм.

Оны эхнээс транзит чингэлгийн  нийт 2934 галт тэрэг аялаад байгаа нь өмнөх оны мөн үеэс 111 галт тэргээр илүү байна. Өнгөрсөн долоо хоногт тээврийн чанарын үзүүлэлтүүд өсөж хэсгийн хурд, галт тэрэгний дундаж жин, вагон эргэлт төлөвлөгөөнөөс давж биелжээ.

Ийнхүү оны эцэс ойртох тусам УБТЗ-ын хамт олон өнгөрсөн оныхоо түүхэн дээд амжилтыг ахиулахын төлөө улам бүр шамдан ажиллаж байна.

 

ДЦС-ууд 14-30 хоногийн нөөцтэй байна

 

Нийгмийн хариуцлагатай ачаа тээвэр болох орон нутгийн эрчим хүчний нүүрсний тээвэрт шаардлагатай вагон хангалтыг цаг хугацаанд нь хийж, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулснаар ДЦС-уудын нүүрсний нөөц өвлийн ид ачааллын үед 14-30 хоногийн нөөцтэй байна.

 

Гол замаа хүчжүүлэх ажил хийсээр байна

 

Энэ жилийн замын их засварын ажил дууссан ч замынхаа зарим хэсгүүдийг хүчжүүлэх ажил хийж байна. Энэ сарын 10-12 ны өдрүүдэд Алтганы гол–Улхын-Овоо хоорондын замд Р-50 зам төмрийг р-65 зам төмрөөр солих цонхны ажил хийнэ.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.